Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 17:5-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс—Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.

6. Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.

7. Есүс ирж тэдэнд гар хүрч—Бос, бүү ай гэлээ.

8. Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.

9. Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд—Хүний Хүүг үхэгсдээс амилтал энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тушаав.

10. Шавь нар нь Түүнээс—Тэгвэл яагаад хуулийн багш нар Елиаг эхэнд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад,

11. Тэр хариуд нь—Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно.

12. Харин Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Тэд түүнийг таниагүй бөгөөд хүссэн бүхнээ түүнд хийсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав.

13. Тэгэхэд л баптисм хүртээгч Иоханы тухай Тэр ярьсныг шавь нар нь ойлгожээ.

14. Тэднийг хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосон очоод өмнө нь сөхрөн,—

15. Эзэн, миний хүүг өршөөгөөч. Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм.

16. Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 17