Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 17:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Тэднийг хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосон очоод өмнө нь сөхрөн,—

15. Эзэн, миний хүүг өршөөгөөч. Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм.

16. Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв.

17. Есүс—Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд,

18. Есүс түүнийг зэмлэсэнд, чөтгөр түүнээс гарч, хүү тэр мөчөөс эхлэн эдгэрэв.

19. Тэгтэл шавь нар нь Есүс уруу хэдүүлхнээ ирж,—Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд,

20. Есүс—Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно.

21. [Гэвч энэ төрлийн чөтгөр нь мацаг барилт, залбирлаар л гардаг хэмээн айлдав.]

22. Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд—Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно.

23. Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гашуудлаа.

24. Тэднийг Капернаумд ирэхэд нь хоёр драхмын татвар хураагч нар Петр дээр ирээд—Танай багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд,

25. тэр—Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс түрүүлэн түүнд—Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гаднын хүмүүсээс үү? гэхэд

26. тэр—Гаднын хүмүүсээс гэж хариулахад Есүс—Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь.

бүрэн бүлгийг уншина уу Матай 17