Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 17:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ.

2. Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.

3. Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв.

4. Петр Есүст—Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрэв Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Мосед, нэгийг нь Елиад зориулъя гэв.

5. Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс—Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав.

6. Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв.

7. Есүс ирж тэдэнд гар хүрч—Бос, бүү ай гэлээ.

8. Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Матай 17