Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 16:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. тэд өөр хоорондоо—Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв.

8. Харин Есүс үүнийг мэдээд—Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ?

9. Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ?

10. Эсвэл долоон талхыг дөрвөн мянган хүнд өгч, хичнээн том сагс цуглуулснаа ч санахгүй байна уу?

11. Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв.

12. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.

13. Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа—Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув.

14. Тэгэхэд нь тэд—Зарим нь баптисм хүртээгч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эш үзүүлэгчдийн нэг гэж ярьдаг гэхэд,

бүрэн бүлгийг уншина уу Матай 16