Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 16:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?

4. Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.

5. Шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.

6. Есүс тэдэнд—Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд,

7. тэд өөр хоорондоо—Энэ нь бид талх аваагүйгээс болсон хэрэг гэцгээв.

8. Харин Есүс үүнийг мэдээд—Итгэл багатай хүмүүс ээ, та нар чинь юунд хоорондоо талх байхгүйгээ ярилцана вэ?

9. Одоо хүртэл та нар ойлгож ч, санаж ч чадахгүй байгаа юм уу? Таван талхаар таван мянган хүнийг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ?

10. Эсвэл долоон талхыг дөрвөн мянган хүнд өгч, хичнээн том сагс цуглуулснаа ч санахгүй байна уу?

11. Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв.

12. Тэгэхэд л тэд Есүс талхны хөрөнгөнөөс биш, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.

бүрэн бүлгийг уншина уу Матай 16