Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 16:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Фарисай болон садукайчууд ирээд Түүнийг сорьж тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.

2. Есүс тэдэнд хариуд нь—Орой болохоор та нар “Тэнгэр улаарч байна. Цэлмэг болох нь” гэдэг.

3. Өглөө нь “Тэнгэр улаан, бүрхэг байна, өнөөдөр шуургатай байх нь” гэж ярьдаг. Та нар тэнгэрийн байдлыг ялган мэдэж чаддаг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?

4. Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Матай 16