Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 15:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. “Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг.Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг.

9. Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж,Надад дэмий хоосноор мөргөж байна”гэсэн гэв.

10. Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд—Сонс, ухаар.

11. Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд

12. шавь нар нь ойртож очоод Түүнд—Энэ үгсийг тань сонсоод фарисайчууд гомдсоныг Та мэдэв үү? гэжээ.

13. Харин Есүс хариуд нь—Тэнгэрлэг Эцэгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ сугалагдана.

14. Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд,

бүрэн бүлгийг уншина уу Матай 15