Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 14:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Охин эхийнхээ ятгаснаар—Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ.

9. Хэдийгээр хаан харууссан боловч өгсөн андгай болон ирсэн зочдоосоо болоод өгтүгэй гэж тушаав.

10. Ингээд тэр хүн илгээж Иоханыг шоронд цаазлуулжээ.

11. Толгойг нь царан дээр авчирч охинд өгсөнд тэр эхдээ аваачиж өгөв.

12. Иоханы шавь нар ирээд биеийг нь аван оршуулаад, явж Есүст мэдэгдэв.

13. Есүс үүнийг сонсоод тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч Түүнийг явганаар дагалаа.

14. Эрэг дээр гарахдаа Есүс асар олон хүн байхыг хараад тэднийг ихэд өрөвдөн, өвчтөнүүдийг нь эдгээв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 14