Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 14:29-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тэр—Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.

30. Харин Петр салхи хараад, айн, живж эхлэв. Тэгээд—Эзэн, намайг авраач гэж орилоход нь,

31. Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран,—Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв? гэжээ.

32. Тэр хоёрыг завин дээр гарахад, салхи зогсжээ.

33. Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж—Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.

34. Тэгээд тэд нуурыг гаталж, Геннесаретын нутагт хүрчээ.

35. Тэр нутгийн хүмүүс Түүнийг таниад, хавь орчмынхоо бүх газарт хүн илгээж өвчтэй хүн бүрийг Түүн уруу авчирлаа.

бүрэн бүлгийг уншина уу Матай 14