Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 13:36-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,—Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь

37. Тэр—Сайн үрийг таригч нь Хүний Хүү,

38. талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд,

39. тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм.

40. Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно.

41. Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд

42. галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна.

43. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.

44. Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.

45. Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм.

46. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна.

47. Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм.

бүрэн бүлгийг уншина уу Матай 13