Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 13:33-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Өөр сургаалт зүйрлэлээр—Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.

34. Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй.

35. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд байсан бөгөөд ингэхдээ«Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ.Би дэлхийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно»гэсэн байна.

36. Есүс хурсан олныг орхин, гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,—Тариан талбай дахь зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь

37. Тэр—Сайн үрийг таригч нь Хүний Хүү,

38. талбай нь дэлхий, сайн үрүүд нь хаанчлалын хөвгүүд, зэрлэг өвсний үрүүд нь хорон нэгний хөвгүүд,

39. тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм.

40. Тиймээс зэрлэг өвсийг зулгааж шатаах адил энэ үеийн төгсгөл тийм байх болно.

41. Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд хамаг бүдрүүлэх саад болоод ёс бусыг үйлдэгч хүмүүсийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд

42. галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлна, шүдээ хавирна.

43. Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.

44. Тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.

45. Бас тэнгэрийн хаанчлал бол сайн сувд хайгч худалдаачинтай адил юм.

46. Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна.

бүрэн бүлгийг уншина уу Матай 13