Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 13:22-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог.

23. Сайн хөрсөнд унасан нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно гэж айлдав.

24. Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун—Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм.

25. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ.

26. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов.

27. Гэрийн эзэн дээр боолууд нь ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл зэрлэг өвс хаанаас гарчихдаг билээ?” гэхэд

28. эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Боолууд нь “Тэгвэл бид явж тэдгээрийг зулгааж овоолохыг та хүсээ юү?” гэсэнд

29. тэр “Хэрэггүй, та нар зэрлэг өвс зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад.

30. Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадах хүмүүстээ «Эхлээд зэрлэг өвсийг зулгааж, боогоод шатаахад бэлэн болго. Харин буудайг цуглуулж амбаарт хийцгээ» гэж хэлнэ” гэв.

31. Есүс өөр сургаалт зүйрлэл айлдруун—Тэнгэрийн хаанчлал бол хүн талбайдаа тарьсан гичийн үртэй төстэй.

32. Энэ нь бусад бүх үрнээс жижигхэн боловч ургахдаа ургамлаас ч илүү томорч, мод болон ургадаг тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.

33. Өөр сургаалт зүйрлэлээр—Тэнгэрийн хаанчлал бол гурван хэмжүүр гурилыг бүхэлд нь исгэхээр нэгэн эмэгтэйн хийсэн хөрөнгөтэй төстэй гэж Есүс хэлэв.

34. Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юу ч ярьсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Матай 13