Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 13:16-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ.

17. Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг тань сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.

18. Тиймээс тариачны сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг сонсогтун.

19. Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нэгэн нь ирж, түүний зүрхэнд юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.

20. Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч,

21. харин өөрт нь бат үндэс байхгүй тул түр зуур байдаг аж. Үгнээс болж хавчлага, эсвэл зовлон тохиолдоход тэр дороо л унадаг.

22. Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал нь үгийг шахан зайлуулахад энэ нь үр жимсгүй болдог.

23. Сайн хөрсөнд унасан нь үгийг сонсдог ба ойлгодог нэгэн байх бөгөөд тэр нь үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг авчрах болно гэж айлдав.

24. Есүс тэдэнд өөр сургаалт зүйрлэл айлдруун—Тэнгэрийн хаанчлалыг талбайдаа сайн үр тарьсан хүнтэй зүйрлэж болох юм.

25. Хүмүүсийг унтаж байхад нь түүний дайсан ирж, буудайн дунд зэрлэг өвс тарьчихаад яваад өгчээ.

26. Түрүү цухуйж үр тариа боловсроход, зэрлэг өвс ч бас илт болов.

бүрэн бүлгийг уншина уу Матай 13