Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 13:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа.

2. Түүн дээр асар олон хүн хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөмөөрөө эрэг дээр зогсож байлаа.

3. Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун—Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ.

4. Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ.

5. Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов.

бүрэн бүлгийг уншина уу Матай 13