Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 11:13-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа.

14. Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл тэр бол ирэх ёстой байсан Елиа мөн.

15. Сонсох чихтэй нь сонсогтун.

16. Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлүүлэх вэ? Энэ нь зах дээр суугаад бусад хүүхдүүдийг дуудан байгаа хүүхдүүдтэй төстэй агаад тэд

17. “Бид та нарт зориулж бишгүүрдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар гашуудсангүй” гэж хэлдэг.

18. Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг.

19. Хүний Хүүг ирээд идэж уухад тэд “Харцгаа. Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!” гэдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг гэв.

20. Тэгээд Тэр ихэнх гайхамшгуудаа үйлдсэн хотуудыг зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.—

21. Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таар нөмрөөд гэмшсэн байхсан.

22. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.

23. Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдсөн байх уу? Чи Үхэгсдийн оронд унах болно. Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан.

24. Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содомын газар чамаас илүү хүлцмээр байх болно гэлээ.

25. Тэр үед Есүс хариу болгон—Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ.

26. Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан.

27. Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй.

бүрэн бүлгийг уншина уу Матай 11