Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 11:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор тэндээс явав.

2. Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, өөрийн шавь нараар үг дайж,

3. Түүнээс—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав.

4. Есүс хариуд нь тэдэнд—Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл.

5. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.

6. Надаас болж бүдрээгүй нэгэн нь ерөөлтэй еэ гэв.

7. Тэднийг явмагц Есүс олон түмэнд Иоханы тухай ярьж эхлэв.—Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?

8. Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ.

9. Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.

10. Түүний тухай“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”гэж бичигдсэн юм.

бүрэн бүлгийг уншина уу Матай 11