Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 10:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бүсэндээ алт ч, мөнгө ч, зэс ч гэсэн авч явж болохгүй.

10. Аяны богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч гэсэн бүү ав. Учир нь ажилчин нь хоол хүнсээр хангагдах нь зохистой.

11. Ямар ч хот тосгонд очсон, тэндхийн зохистой хүнийг олж мэдээд явтлаа тэндээ бай.

12. Айлд орохдоо мэндийг нь мэд.

13. Хэрэв тэр айл чинь зохистой бол, амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг. Хэрэв зохисгүй бол, амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг.

14. Хэн та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага.

15. Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно.

16. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай.

бүрэн бүлгийг уншина уу Матай 10