Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 10:30-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна.

31. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.

32. Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.

33. Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.

34. Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.

35. Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн.

36. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно.

37. Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ.

38. Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш.

39. Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.

40. Та нарыг хүлээн авсан хүн Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авсан хүн Намайг илгээсэн Түүнийг хүлээн авсан хэрэг юм.

41. Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна.

42. Үнэнээр Би та нарт хэлье. Эдгээр өчүүхэн хүмүүсийн нэгэнд шавийн нэрээр уух аяга хүйтэн ус өгсөн хэн боловч шагналаа үл алдана гэв.

бүрэн бүлгийг уншина уу Матай 10