Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Матай 10:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла.

28. Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.

29. Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцэгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.

30. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна.

31. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй.

32. Тиймээс Намайг хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө мөн хүлээн зөвшөөрнө.

33. Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.

34. Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.

35. Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн.

36. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно.

37. Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ.

бүрэн бүлгийг уншина уу Матай 10