Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 9:38-50 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Иохан Түүнд—Багш аа, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байсан хүнийг бид хараад түүнийг болиулахыг оролдсон. Учир нь тэр биднийг дагаж байгаагүй шүү дээ гэхэд,

39. Есүс—Түүнд бүү саад бол. Миний нэрээр гайхамшгийг бүтээж буй хүн дараа нь удалгүй Намайг муугаар хэлж чадахгүй.

40. Учир нь хэн биднийг үл эсэргүүцнэ, тэр хүн бидний талд байна.

41. Үнэнээр Би та нарт хэлье. Христийн дагалдагчдын хувьд энэ нэрээр чинь хэн та нарт аяга ус өгнө, тэр хүн шагналаа алдахгүй.

42. Хэн [Надад] итгэдэг ийм балчир хүмүүсээс нэгийг бүдрүүлнэ, тэр хүн тээрмийн хүнд чулуу хүзүүндээ зүүж, тэнгист хаягдсан нь түүний хувьд дээр байхсан.

43. Хэрэв гар чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Унтаршгүй галтай тамд хоёр гартай очсоноос аминд тахир дутуу орох нь чиний хувьд дээр юм.

44. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.]

45. Хэрэв хөл чинь чамайг бүдрүүлбэл тастаж хая. Тамд хоёр хөлтэй хаягдсанаас аминд доголон орох нь чиний хувьд дээр юм.

46. [Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.]

47. Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж хая. Тамд хоёр нүдтэй хаягдсанаас Бурханы хаанчлалд өрөөсөн нүдтэй орох нь чиний хувьд дээр.

48. Тэнд өт хорхой нь үхэхгүй. Гал нь унтрахгүй.

49. Учир нь хүн бүр галаар давслагдана.

50. Давс нь сайн боловч хэрэв амтгүй болбол та нар түүнийг юугаар дахиж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биетэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.

бүрэн бүлгийг уншина уу Марk 9