Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 9:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэр даруй бүх хүн Есүсийг харж ихэд гайхаж, Түүнтэй мэндлэхээр гүйлээ.

16. Есүс тэднээс—Та нар юунд тэдэнтэй маргалдана вэ? гэж асуухад,

17. цугласан олноос нэг хүн Түүнд—Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Тан уруу авчирсан юм. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгосон.

18. Хүүг минь тэр эзэмдэх болгон түүнийг газар шидэж, хүүгийн амнаас хөөс цахарч, шүдээ хавирч, бие нь хөшчихдөг юм. Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй гэв.

19. Есүс тэдэнд—Ээ, итгэлгүй үеийнхэн, та нартай Би хэдий удаан байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Хүүгээ Над дээр авчир гэлээ.

20. Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав.

21. Есүс хүүгийн эцгээс—Тэр хэр удаан ийм байдалтай байсан бэ? гэж асуухад, эцэг нь—Багаасаа л ийм байсан.

22. Энэ сүнс хүүг минь хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг байлаа. Харин хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач гэлээ.

23. Есүс түүнд—“Хэрэв Та чаддаг бол” гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой гэхэд,

24. хүүгийн эцэг тэр дороо хашхирч—Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач гэсэнд,

25. Есүс олон түмнийг хурдан цуглаж байгааг хараад, бузар сүнсийг зэмлэж, түүнд—Хэлгүй, дүлий сүнс ээ. Би чамд тушааж байна. Түүнээс гар. Дахиж түүнд бүү ор гэж айлдав.

26. Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг—Тэр үхчихлээ гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 9