Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 8:25-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ.

26. Есүс түүнд—Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.

27. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад,

28. тэд Түүнд—Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв.

29. Есүс цааш нь тэднээс—Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр—Та бол Христ мөн гэж хэллээ.

30. Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав.

31. Тэр тэдэнд Хүний Хүү их зовох ёстойг болон ахлагчид болон ахлах тахилч нар, хуулийн багш нарт ад үзэгдэж алуулаад гурав хоногийн дараа дахин амилах тухай зааж эхлэв.

32. Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв.

33. Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн—Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв.

34. Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан—Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг.

35. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна.

36. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?

37. Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?

38. Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 8