Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 7:6-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Есүс тэдэнд—Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.“Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг.Харин тэдний зүрх Надаас алс хол юм.

7. Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж,харин Надад дэмий хоосон мөргөдөг”.

8. Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд,

9. Тэр мөн тэдэнд хандан—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм.

10. “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.

11. Харин та нар “Хэрэв хүн эцэгтээ эсвэл эхдээ «Танд тусалж болох байсан миний ямар ч зүйл нь Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн гэсэн үг юм)» гэж хэлбэл” гээд,

12. та нар тэр хүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй.

13. Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав.

14. Есүс дахиад олон түмнийг Өөр уруугаа дуудаж, тэдэнд хандан—Та нар бүгд Намайг сонс. Ойлгогтун.

15. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг.

16. [Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонсогтун] гэж айлдав.

17. Есүс хурсан олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув.

18. Тэр тэдэнд—Та нар бас ойлгоогүй гэж үү? Гаднаас хүний дотор орох ямар ч юм хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү?

19. Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин ходоодонд ороод хаягдана гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр тийн илэрхийлжээ).

20. Тэр—Хүнээс гарах юм л хүнийг бузарладаг.

бүрэн бүлгийг уншина уу Марk 7