Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 7:4-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэд захаас ирснийхээ дараа өөрсдийгөө цэвэрлээгүй л бол юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ).

5. Фарисайчууд болон хуулийн багш нар—Яагаад Таны шавь нар өвөг дээдсийнхээ ёс заншлаар явалгүй, харин бохир гараараа талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад

6. Есүс тэдэнд—Хоёр нүүртэй та нарын тухайд Исаиа зөвөөр эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн.“Энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэдэг.Харин тэдний зүрх Надаас алс хол юм.

7. Тэд хүмүүсийн тушаалыг сургаал мэт зааж,харин Надад дэмий хоосон мөргөдөг”.

8. Бурханы хуулиудыг та нар орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гээд,

9. Тэр мөн тэдэнд хандан—Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы хуулиудыг орхигдуулахдаа гарамгай юм.

10. “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.

11. Харин та нар “Хэрэв хүн эцэгтээ эсвэл эхдээ «Танд тусалж болох байсан миний ямар ч зүйл нь Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн гэсэн үг юм)» гэж хэлбэл” гээд,

12. та нар тэр хүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй.

13. Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 7