Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэнд Тэр ямар ч гайхамшгийг үйлдэж чадсангүй. Харин өвчтэй байсан хэдэн хүн дээр мутраа тавьж эдгээжээ.

6. Тэдэнд итгэл байхгүйд Есүс гайхаж байлаа.Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал айлдав.

7. Есүс арван хоёрыгоо дуудаж, бузар сүнсийг захирах эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв.

8. Есүс тэдэнд зааварлан—Замдаа таягаас өөр юуг ч авч явах ёсгүй. Талх ч болохгүй, уут хүүдий ч болохгүй, хэтэвчиндээ зоос мөнгө ч авч явж болохгүй.

9. Харин шаахайгаа өмс гээд нэмж—Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв.

10. Есүс тэдэнд—Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай.

11. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ.

12. Тэд явж, хүмүүс гэмших ёстойг тунхаглав.

13. Тэд олон чөтгөрийг зайлуулж, өвчтэй олон хүнийг тосоор тослон эдгээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6