Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:45-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

45. Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав.

46. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.

47. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв.

48. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал,

49. шавь нар нь Түүнийг нууран дээгүүр алхаж явахыг хараад, хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав.

50. Учир нь Түүнийг бүгд харсан бөгөөд ихэд айжээ. Гэвч тэр даруй Есүс тэдэнтэй ярьж,—Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж тэдэнд айлдав.

51. Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогсов. Шавь нар нь бүр [ихэд] гайхав.

52. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч тэдний зүрх хатуу байв.

53. Тэд хөвсөөр Геннесарет нутагт хүрч зангуугаа эрэг дээр хаяв.

54. Тэднийг завинаас буусан тэр даруй хүмүүс Есүсийг таниад,

55. бүх нутгаар гүйн явж, Түүнийг байгаа гэж сонссон газар уруу өвчтэй хүмүүсийг дэвсгэртэй нь авчирч эхлэв.

56. Түүнийг суурин, хот, тосгон, хаа ч очсон олон түмэн өвчтэй хүмүүсийг олон хөлийн газар авчирч байв. Тэд Есүсээс энэ хүмүүсийг хувцасныхаа хормойд зөвхөн гар хүргүүлээч гэж гуйцгаан, гар хүрсэн болгон эдгэрч байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6