Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:38-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Есүс тэдэнд—Та нарт хэдэн талх байна? Яв, хар гэж айлдлаа. Тэд олж мэдээд,—Таван талх, хоёр загас байна гэв.

39. Бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав.

40. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа.

41. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв.

42. Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа.

43. Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

44. Тэнд [талх] идсэн таван мянган эрчүүд байсан юм.

45. Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав.

46. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.

47. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв.

48. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал,

49. шавь нар нь Түүнийг нууран дээгүүр алхаж явахыг хараад, хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6