Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:36-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Хүмүүсийг явуулъя. Тэд ойр орчмын тосгон, суурин уруу очоод, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ.

37. Гэтэл Есүс хариуд нь—Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд—Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд,

38. Есүс тэдэнд—Та нарт хэдэн талх байна? Яв, хар гэж айлдлаа. Тэд олж мэдээд,—Таван талх, хоёр загас байна гэв.

39. Бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав.

40. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа.

41. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв.

42. Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа.

43. Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6