Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:31-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Тэр тэдэнд—Та нар зэлүүд газар уруу оч. Жаахан амар гэжээ. (Учир нь тэнд олон хүн ирж, очиж, тэдэнд тусдаа юм идэх зав ч байсангүй).

32. Тусдаа байхаар тэд зэлүүд газрыг зүглэн завиар явав.

33. Хүмүүс тэдний хөдлөхийг хараад, олонх нь таньжээ. Тэд хот бүхнээс хамтдаа тэр зүгт гүйсээр тэднээс урьтаж тэнд хүрэв.

34. Есүс эрэг дээр гарахдаа, үй олон хүнийг хараад тэднийг өрөвдөв. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв.

35. хэдийн цаг орой болоход шавь нар нь Түүн дээр ирж,—Энэ газар зэлүүд. Аль хэдийн орой болчихлоо.

36. Хүмүүсийг явуулъя. Тэд ойр орчмын тосгон, суурин уруу очоод, өөрсдөдөө идэх юм худалдаж аваг гэжээ.

37. Гэтэл Есүс хариуд нь—Та нар тэдэнд идэх юм өг гэв. Шавь нар нь Түүнд—Бид явж, талханд хоёр зуун денар зарцуулж тэдэнд идэх юм өгөх үү? гэхэд,

38. Есүс тэдэнд—Та нарт хэдэн талх байна? Яв, хар гэж айлдлаа. Тэд олж мэдээд,—Таван талх, хоёр загас байна гэв.

39. Бүх хүнийг зүлгэн дээр хэсэг хэсгээр нь суулгахыг тэдэнд Тэр тушаав.

40. Тэд зуугаараа, тавиараа хэсэг болон суулаа.

41. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд ширтэн хүнсийг ерөөгөөд талхыг хувааж, хүмүүст өгүүлэхээр шавь нартаа өгөв. Хоёр загасыг ч бүгдэд нь хуваан хүртээв.

42. Тэд бүгд цөмөөрөө идэж цадсан байлаа.

43. Тэд талхны хэлтэрхий, загасны үлдэгдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

44. Тэнд [талх] идсэн таван мянган эрчүүд байсан юм.

45. Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав.

46. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6