Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 6:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс тэндээс явж нутагтаа ирэв. Шавь нар нь Түүнийг дагалдан явж байлаа.

2. Амралтын өдөр Есүс синагогт сургаал заахад сонссон олон гайхаж,—Энэ хүн үүнийг хаанаас авав? Түүнд ямар мэргэн ухаан заяасан юм бэ? Гараас нь ямар гайхамшигт үйлс гарна вэ?

3. Энэ хүн чинь Мариагийн хүү мужаан биш бил үү? Иаков, Иосеф, Иуда, Симон нарын ах биш үү? Охин дүү нар нь бидний хамт энд байгаа биз дээ? гэж Есүсийг янз янзаар гоочлов.

4. Есүс тэдэнд—Эш үзүүлэгч нь өөрийн гэр, төрөл садныхаа дунд болон нутгаасаа өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.

5. Тэнд Тэр ямар ч гайхамшгийг үйлдэж чадсангүй. Харин өвчтэй байсан хэдэн хүн дээр мутраа тавьж эдгээжээ.

6. Тэдэнд итгэл байхгүйд Есүс гайхаж байлаа.Тэгээд Тэр эргэн тойрны тосгодоор явж, сургаал айлдав.

7. Есүс арван хоёрыгоо дуудаж, бузар сүнсийг захирах эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв.

8. Есүс тэдэнд зааварлан—Замдаа таягаас өөр юуг ч авч явах ёсгүй. Талх ч болохгүй, уут хүүдий ч болохгүй, хэтэвчиндээ зоос мөнгө ч авч явж болохгүй.

9. Харин шаахайгаа өмс гээд нэмж—Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв.

10. Есүс тэдэнд—Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай.

11. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 6