Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 5:31-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Шавь нар нь Түүнд—Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ.

32. Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав.

33. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.

34. Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

35. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж—Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ.

36. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид—Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав.

37. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй.

38. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав.

39. Оруутаа Тэр тэдэнд—Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд,

40. тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров.

41. Хүүхдийн гараас барьж Тэр түүнд—Талита кум (орчуулбал «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!») гэж айлдав.

42. Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр гайхаж орхив.

43. Тэр—Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад,—Охинд идэх юм өг гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 5