Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 5:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв.

28. Учир нь тэр—Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.

29. Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв.

30. Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж,—Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа.

31. Шавь нар нь Түүнд—Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ.

32. Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав.

33. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ.

34. Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

35. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж—Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ.

36. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид—Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав.

37. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Марk 5