Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 5:20-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэр явж, Есүс өөрийнх нь төлөө ямар агуу зүйлс хийж өгснийг Декаполис хэмээх газарт зарлаж эхлэв. Хүн бүр гайхацгааж байлаа.

21. Есүс [завиар] нөгөө эрэг уруу дахин гаталж ирэх үед Түүн уруу олон хүн хуран цуглажээ. Есүс нуурын эрэг дээр байв.

22. Синагогийн ахлагчдын нэгэн болох Иайр гэгч хүн ирж, Есүсийг хараад хөлд нь унаж,—

23. Бяцхан охин маань үхлийн ирмэг дээр байна. Та очиж мутраа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьдрах байх гэж ихэд хүсэмжлэн гуйв.

24. Есүс түүнтэй хамт явахад хурсан олон Түүнийг дагаж, бүчин шахалдаж байлаа.

25. Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв.

26. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ.

27. Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв.

28. Учир нь тэр—Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.

29. Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 5