Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 4:33-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлүүдийг ойлгох чинээгээр нь тэдэнд айлдав.

34. Тэдэнд сургаалт зүйрлэлгүйгээр Тэр ярьсангүй. Харин Өөрийн шавь нартаа тусад нь бүгдийг тайлбарлан өгчээ.

35. Тэр өдрөө орой болоход Есүс тэдэнд—Цөмөөрөө нуурын нөгөө тал уруу явцгаая гэхэд,

36. цугласан олныг орхин, тэд Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явахад өөр завинууд ч дагалдав.

37. Тэнд хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийн усанд автжээ.

38. Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд—Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ.

39. Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт—Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов.

бүрэн бүлгийг уншина уу Марk 4