Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 4:3-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ.

4. Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ.

5. Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ.

6. Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ.

7. Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй.

8. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ гээд,

9. Тэр—Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлдав.

10. Есүсийг ганцаараа болох үед нь ойролцоо байсан хүмүүс болон арван хоёр шавь нар нь сургаалт зүйрлэлийн тухай Түүнээс лавлан асуухад,

11. Тэр тэдэнд айлдан—Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсад нь бүх юмыг сургаалт зүйрлэлээр авдаг.

12. Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд,

бүрэн бүлгийг уншина уу Марk 4