Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 4:27-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй.

28. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.

29. Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ гэв.

30. Тэр—Бурханы хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ?

31. Энэ нь гичийн үртэй адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрнээс бага байдаг.

32. Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.

33. Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлүүдийг ойлгох чинээгээр нь тэдэнд айлдав.

34. Тэдэнд сургаалт зүйрлэлгүйгээр Тэр ярьсангүй. Харин Өөрийн шавь нартаа тусад нь бүгдийг тайлбарлан өгчээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 4