Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 4:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэр—Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна гэж үү? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ?

14. Тэр тариачин үг тарьж байна.

15. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг.

16. Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг.

17. Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг.

18. Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод,

19. харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог.

20. Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.

21. Есүс тэдэнд айлдруун—Дэнлүүг саван доор юм уу, орон доор тавих гэж авчирдаггүй биз дээ? Түүнийг дэнлүүний суурин дээр тавих гэж авчирдаггүй бил үү?

22. Хэрэв нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Хэрэв нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм.

23. Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонс гэв.

24. Тэр тэдэнд—Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно.

25. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.

26. Тэр—Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм.

27. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй.

28. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог.

бүрэн бүлгийг уншина уу Марk 4