Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 3:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав.

10. Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа.

11. Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж,—Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв.

12. Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа.

13. Есүс уул өөд гарч Өөрийн хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн уруу ирэв.

14. Есүс арван хоёр хүнийг [элч гэж нэрлэн] томилжээ. Учир нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх,

15. чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм.

16. [Тэр арван хоёр хүнийг томилсон нь] Симон, (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ),

17. Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ),

бүрэн бүлгийг уншина уу Марk 3