Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 3:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

20. Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй.

21. Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай—Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа.

22. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар—Тэр Беелзебултэй гээд—Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа.

23. Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун—Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ?

24. Хэрэв хаанчлал дотроо хуваагдвал, тэр хаанчлал нь оршин тогтнож чадахгүй.

25. Хэрэв айл гэр дотроо хуваагдвал, тэр айл гэр оршин тогтнох чадваргүй болно.

26. Хэрэв Сатан өөрийн эсрэг босон хуваагдвал, тэр оршин тогтнож чадахгүй, харин эцэс нь ирнэ.

27. Хүчтэй эрийг эхлээд хүлж байж л гэрийг нь дээрэмдэнэ үү гэхээс гэрт нь шууд ороод эд хөрөнгийг нь дээрэмдэж чадах хүн байхгүй билээ.

28. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана.

29. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв.

30. Учир нь тэд—Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Марk 3