Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 3:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ),

18. Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон,

19. Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

20. Есүс гэрт ороход дахиад л бөөн хүн цугларч тэдэнд юм идэх ч завдал өгсөнгүй.

21. Үүнийг сонсоод хамаатнууд нь Есүсийг авчрахаар явав. Учир нь хүмүүс Түүний тухай—Тэр Өөрийн ухаан мэдрэлээ алджээ гэж ярьж байлаа.

22. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар—Тэр Беелзебултэй гээд—Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг гэцгээж байлаа.

23. Тэр тэднийг Өөр уруугаа дуудаж сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдруун—Сатан Сатаныгаа яаж хөөн зайлуулж чадах билээ?

бүрэн бүлгийг уншина уу Марk 3