Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 3:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Тэр дахин синагогт ороход тэнд хатангир гартай хүн байжээ.

2. Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглан харж байлаа.

3. Есүс хатангир гартай хүнд—Босоод, урагшаа гар гээд,

4. тэдэнд—Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэн боловч тэд дуугарсангүй.

5. Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, тэдний зүрх сэтгэл хатууд харамсаж, тэр хүнд—Гараа сунга гэв. Мөнөөх хүн гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.

6. Фарисайчууд гарч, тэр даруй Есүсийн эсрэг херодынхонтой Түүнийг яаж алах тухай зөвлөлджээ.

7. Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олон хүн [дагаж байлаа]. Бас Иудейгээс,

8. Иерусалимаас, Идумаас, Иорданы тэртээгээс, Тир болон Сидон хавиас үй олон хүн Есүсийн хийсэн бүхнийг сонсоод Түүн уруу иржээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 3