Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 2:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо—

7. Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход

8. тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд—Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ?

9. Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ?

10. Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд—

11. Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд

12. мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж,—Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа.

13. Тэр дахиад нуурын эргээр явав. Олон түмэн бүгд Түүн уруу ирэхэд, Тэр тэдэнд сургаал заалаа.

14. Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд—Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа.

бүрэн бүлгийг уншина уу Марk 2