Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 16:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Дээшээ харахдаа тэр бул чулуу нь хичнээн асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ.

5. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.

6. Тэр тэдэнд—Бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна.

7. Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй гэлээ.

8. Тэгээд тэд булшнаас гаран гүйв. Учир нь тэд чичирч, бүр гайхаж гүйцсэн байлаа. Тэд айснаасаа болж хэнд ч юу ч хэлсэнгүй.

9. [Долоо хоногийн эхний өдөр Тэр эрт амилаад, эхлээд Магдалын Мариад үзэгджээ. (Есүс Мариад шүглэсэн долоон чөтгөрийг зайлуулсан юм).

10. Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байсан хүмүүсийг гашуудан уйлж байхад нь тэдэнд мэдэгдэв.

11. Тэд Есүсийн амьд гэдгийг, мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэхээс татгалзав.

12. Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд үзүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 16