Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 15:5-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.

6. Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа.

7. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв.

8. Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв.

9. Пилат тэдэнд—Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв.

10. Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа.

11. Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв.

12. Тиймд Пилат тэдэнд дахин—Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгахыг [хүсэж] байна вэ? гэхэд

13. тэд—Түүнийг цовдол гэж хашхиралдлаа.

14. Харин Пилат—Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд—Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав.

15. Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа.

16. Цэргүүд Есүсийг ордны (тэр нь Праеториум юм) хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа.

17. Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж, үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад,—

18. Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв.

19. Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.

20. Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Марk 15