Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 15:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав.

4. Пилат Түүнээс дахин асууж—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв.

5. Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.

6. Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа.

7. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв.

8. Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв.

9. Пилат тэдэнд—Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв.

10. Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа.

11. Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв.

12. Тиймд Пилат тэдэнд дахин—Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгахыг [хүсэж] байна вэ? гэхэд

13. тэд—Түүнийг цовдол гэж хашхиралдлаа.

14. Харин Пилат—Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд—Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 15