Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 15:13-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. тэд—Түүнийг цовдол гэж хашхиралдлаа.

14. Харин Пилат—Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд—Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав.

15. Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа.

16. Цэргүүд Есүсийг ордны (тэр нь Праеториум юм) хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа.

17. Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж, үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад,—

18. Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв.

19. Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа.

20. Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.

21. Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан (Александр, Руф хоёрын эцэг) Курений Симонд Есүсийн загалмайг үүрэхийг тэд албадав.

22. Тэд Түүнийг Голгота хэмээх газар (орчуулбал «Гавлын Газар») авчирлаа.

23. Цэргүүд Есүст мирртэй дарс өгсөн боловч Тэр авсангүй.

24. Тэд Есүсийг цовдлоод, хэн юу авахаа үзэхээр шодож хувцсыг нь хоорондоо хуваав.

25. Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм.

26. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэж бичсэн байлаа.

27. Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ.

28. [«Тэр хилэнцэтнүүдийн хамт тоологдсон» гэсэн Судар биелэгдэв.]

29. Түүгээр өнгөрөн явагсад Есүсийг басамжлан доромжилж, толгойгоо сэгсрэн—Өө! Сүмийг устгаад гурван хоногт дахин баригч Та

30. Өөрийгөө авраач! Наад загалмайнаасаа буугаач! гэж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Марk 15