Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 15:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өглөө эрт тэр даруй ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар болон бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж, Түүнийг авч яван Пилатад тушаав.

2. Пилат Есүсээс—Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд, Есүс хариуд нь—Таны хэлж байгаа нь мөн гэлээ.

3. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав.

4. Пилат Түүнээс дахин асууж—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв.

5. Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.

6. Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа.

7. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв.

8. Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв.

9. Пилат тэдэнд—Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв.

10. Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа.

11. Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 15