Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 14:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан, мөн энэ эмэгтэйг дурсаж, түүний үйлс яригдах болно гэж айлдав.

10. Арван хоёрын нэг байсан Искариотын Иудас Есүсийг барьж өгөхийн тулд ахлах тахилч нар уруу явлаа.

11. Тэд үүнийг сонсоод, баярлаж түүнд мөнгө өгнө гэж амлав. Боломжтой цагт Есүсийг яаж барихыг тэр эрэлхийлж эхлэв.

12. Исгээгүй Талхны Баярын эхний өдөр, Дээгүүр Өнгөрөх Баярын хургыг тахих үед Түүний шавь нар нь—Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв.

13. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд—Хот уруу ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага.

14. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх Баярын зоог идэх Миний зочны өрөө хаана байна?» гэж хэлүүлж байна” гэж хэл.

15. Тэгээд тэр өөрөө та нарт зассан, бэлэн дээд том өрөөг үзүүлнэ. Тэнд та нар бидэнд зоог бэлд гэж айлдав.

16. Шавь нар нь гарч явж, хотод иржээ. Тэгээд Есүсийн айлдсан ёсоор айлаа олж, тэд Дээгүүр Өнгөрөх Баярт бэлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 14