Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 14:66-72 Ариун Библи, 2004 (АБ2004)

66. Петрийг хашааны доод талд байхад нь тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирж,

67. Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан—Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв.

68. Гэвч тэр үүнийг үгүйсгэж,—Юу яриад байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.]

69. Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд зогсож байсан хүмүүст дахин—Энэ хүн бол тэдний нэг мөн гэжээ.

70. Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэж байлаа. Хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Петрт—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи бас Галилын хүн юм байна гэлээ.

71. Гэтэл тэр харааж эхлэн, тангараглаж—Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв.

72. Тэр даруй хоёр дахь удаагаа азарган тахиа донгодлоо. Тэгээд Петр—Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурван удаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдсаныг саналаа. Тэр уйлж гарав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 14