Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 14:54-67 Ариун Библи, 2004 (АБ2004)

54. Петр тэргүүн тахилчийн хашаан дотор ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв.

55. Ахлах тахилч нар хийгээд бүх Зөвлөл Есүсийг алахын тулд Түүний эсрэг гэрчлэхийг хичээсэн боловч юу ч олсонгүй.

56. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч, гэрчлэлүүд нь таарахгүй байлаа.

57. Зарим нь босоод Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэл өгөн,—

58. Бид “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор Би хүний гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэж байв.

59. Үүн дээр хүртэл тэдний мэдүүлэг таарахгүй байлаа.

60. Тэргүүн тахилч босож урд ирээд, Есүсээс—Та ямар ч хариулт өгөхгүй юу? Эдгээр хүмүүс Таны эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув.

61. Гэвч Есүс дуугүй байж, ямар ч хариулт өгсөнгүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун—Та Ерөөлт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ.

62. Есүс—Би мөн. Та нар Хүний Хүү Хүчит Нэгэний баруун гарт сууж, тэнгэрийн үүлсийн дунд ирэхийг харна гэв.

63. Тэргүүн тахилч хувцсаа хүү татаад,—Бидэнд өөр гэрч нарын хэрэг гэж юу байна?

64. Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Энэ нь та нарт ямар санагдаж байна? гэж хэлэв. Тэд бүгдээрээ Есүс үхэх ёстой гэсэн ял тулгав.

65. Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж,—Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.

66. Петрийг хашааны доод талд байхад нь тэргүүн тахилчийн шивэгчдийн нэг ирж,

67. Петрийг өөрийгөө дулаацуулж байхыг хараад, түүнийг ажиглан—Чи бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 14